Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-06-24 06:51:58

Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар, цаашдаа нутгийн баруун хагаст  бороо орно. Өнгөрсөн өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орсны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс гол, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот орчимд, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван үерлэж байна. Өнгөрсөн хоногуудад орсон хур борооны улмаас ихэнх голуудын усны түвшин нэмэгдсэн байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ус судлалын сектор


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй