Шууд Chart

АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталтай холбоотой 11 гомдол, мэдээллийг хянан шалгав

2022-07-06 08:43:17

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 92 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн хяналт, зам засвар арчлалт, эрүүл мэнд, цагдаагийн алба зэрэг салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр элд холбогдох ажиллагаа явуулж, гомдол гаргагч болон холбогдох албан хаагчдаас тайлбар авах зэргээр холбогдох ажиллагаа явуулав.


АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталтай холбоотой 11 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй