Шууд Chart

АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар биечлэн уулзана

2022-07-06 13:51:57

Индонезид болох “Их 20”-ийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд АНУ, БНХАУ-ын гадаад хэргийн сайд нар уулзана гэж хоёр улсын засгийн газар мэдэгдлээ. “Их 20”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ сарын 7, 8-нд Балид болно.

Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хоёр талын өнөөгийн харилцаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал солилцоно гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Блинкен Орост цэргийн тусламж үзүүлэхгүй байх, Москвад өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд туслах бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхгүй байхыг Хятадад уриалах төлөвтэй байна.

Гадаад хэргийн сайд нар мөн АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөг хэлэлцэж магадгүй байна. Байден ойрын хугацаанд Ши Жиньпинтэй цахим хэлбэрээр хэлэлцээ хийхээ мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар биечлэн уулзана  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй