
Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын төлөөлөгчид Украинчуудын тэргүүлсэн сэргээн босгох үйл явцыг дэмжинэ гэдгээ амласнаар хоёр өдрийн хэлэлцээ өндөрлөлөө. Бага хуралд Украин болон бусад 40 орчим орны засгийн газрын төлөөлөгчид, мөн дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд оролцсон юм.
Тодруулбал, Швейцарын өмнөд хэсгийн Лугано хотод болсон Украиныг сэргээн босголтын асуудлаарх бага хурлын төгсгөлд төлөөлөгчид Луганогийн тунхаглалыг батлалаа. Баримт бичигт төлөөлөгчид Украиныг урт хугацааны сэргэлтийн замд нь дэмжихээ илэрхийлсэн байна. Түүнчлэн хөгжлийн санхүүжилт, зээл, зээлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах нь чухал гэдгийг онцолжээ.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Украины Ерөнхий сайд Денис Шмихал “Улс орон нь түнш орнуудтайгаа сэргээн босгох төлөвлөгөөгөө хэлэлцэж эхэлсэн нь Украины ард түмэнд том итгэл найдвар төрүүллээ” гэж мэдэгдсэн байна.
Японы Гадаад хэргийн сайд Сүзүки Такако Япон улс дэлхийн 2-р дайн болон 2011 оны газар хөдлөлт, цунами зэрэг олон тооны байгалийн гамшигт нэрвэгдсэний дараа эдийн засгаа хэрхэн сэргээн босгож байсан туршлагаа хуваалцжээ.
Олон улсын төлөөлөгчид Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа | ||
Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.