Шууд Chart

ДЭМБ: Сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн хэмжээнд коронавирусний тохиолдол бараг 30 хувиар өссөн

2022-07-07 13:29:51

Лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс сүүлийн хоёр долоо хоногт дэлхий даяар долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо 30 орчим хувиар өссөн гэж мэдэгдлээ. Омикроны дэд хувилбарууд Европ, Америкт давамгайлах болсон гэдгийг онцолсон байна.

Тэрбээр олон оронд коронавирусний шинжилгээ багассан учраас халдварын тархцын дүр зураг бодит гарч байгаа эсэхэд эргэлзэж байна гэж мэдэгджээ. Мөн вирус мутацлагдаж, хөгжихийн хэрээр вакцины хамгаалалт буурч байна гэж мэдэгдэлдээ онцолжээ.

ДЭМБ-ын тэргүүн сорилтыг шийдвэрлэхийн тулд үндэсний болон орон нутгийн түвшинд арга хэмжээ авахыг уриалсан байна.

Тэрбээр мөн халдварт өртөх эрсдэлтэй хүмүүс, тэр дундаа ахмад настан, эмнэлгийн ажилтнуудад нэмэлт вакцин хийлгэхийг уриалж, хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй газар эсвэл агааржуулалт муутай газар амны хаалт зүүхийг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Сүүлийн хоёр долоо хоногт дэлхийн хэмжээнд коронавирусний тохиолдол бараг 30 хувиар өссөн  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй