
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр өглөө баруун нутгийн Нара хотод үг хэлж байхдаа ар нуруундаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж олон нийтийн Эн-Эч-Кэй телевиз мэдээллээ. Тэрбээр тус хотын иргэдтэй сонгуулийн сурталчилгааны хүрээнд уулзах үеэр гэмт этгээд халдсан байна.
Хэргийн газар дээр байсан Эн-Эч-Кэй телевизийн сурвалжлагчийн хэлснээр, Абэгийн ярианы үеэр хоёр дараалсан буун чимээ сонсогдсон байна. Улмаар Абэ Шинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, саатуулсан байна.
Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар огцрохоосоо өмнө Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болсон юм.
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртлөө | ||
Үзсэн: 2066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.