Шууд Chart

Нарны замын зүүн хэсгийг 12 цагт нээнэ

2013-07-23 10:17:31

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоо хүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээх гэж байна. Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ 1 км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөн хаагаад байгаа. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хучилтын ажлыг эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урсгалыг өнөөдөр хучиж, Чулуун-Овооны тойрог хүртэл хучсан 1 км урд урсгалыг өнөөдөр нээнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Нарны замын зүүн хэсгийг 12 цагт нээнэ  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй