Шууд Chart

Володимир Зеленский Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллагын дарга нарыг албан үүргээс нь түр түдгэлзүүлжээ

2022-07-19 09:35:27

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ерөнхий прокурор болон улсыг аюулаас хамгаалах алба буюу Тагнуулын байгууллагын дарга нарыг үндэсний аюулгүй байдлын үүднээс үүрэгт ажлаас нь түр чөлөөлж байгаагаа мэдэгджээ.

Шалтгаан нь Украины прокурорын болон тагнуулын байгууллагын олон арван алба хаагч эх орноосоо урваж, эх орныхоо эсрэг Оростой хамтран ажилласан гэж Украины төр үзсэн байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа түүний нэгэн зөвлөх дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь бүрэн чөлөөлөөгүй, харин эх орноосоо урвасан албан хаагчдыг мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл ажлаас нь түр түдгэлзүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Украины хууль хяналтын байгууллага одоогоор эх орноосоо урвасан, Оростой хамтран ажиллаж байгаа үндэслэлээр 651 эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгаж буй юм байна.

Украины Прокурорын болон тагнуулын байгууллагын 60 гаруй алба хаагч Оросын хяналтад байгаа бүс нутгуудад үлдэж, Украин улсын эсрэг ажиллаж байна. Улс орны үндэсний аюулгүй байдлын үндэс суурийг ганхуулах зорилготой ийм хэрэгт тухайн байгууллагуудын удирдлагууд зохих хариуцлагыг үүрэх ёстой гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова Украинд Оросын армийнхны үйлдсэн дайны гэмт хэргүүдийг шалгахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм байна.

Харин Тагнуулын газрын дарга Иван Баканов нь Ерөнхийлөгч Зеленскийн багын найз бөгөөд бизнесийн хамтрагчид байжээ.

Төрийн тэргүүний шууд удирдлага дор улсыг аюулаас хамгаалах гол байгууллагуудын удирдлагыг ажлаас түдгэлзүүлсэн нь Орос Украинд дайн эхлүүлснээс хойших Украины “Улс төр дэх маш том халаа, донсолгоо” гэж "Ройтерс" агентлаг тодорхойлсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Володимир Зеленский Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллагын дарга нарыг албан үүргээс нь түр түдгэлзүүлжээ   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй