Шууд Chart

Иран, БНТУ болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар Тегеранд Сирийн дайныг хэлэлцэнэ

2022-07-19 10:01:24

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 18-19-ний өдрүүдэд Иран улсад албан ёсны айлчлал хийж, Астанагийн Форматын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Айлчлалын хүрээнд Туркийн Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзалт хийхээр төлөвлөж байгааг Анкара болон Москвагийн аль аль нь нотолсон. Энэ нь ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш Туркийн Ерөнхийлөгч Кремлийн тэргүүнтэй хийх анхны уулзалт болох юм.

Астанагийн Форматын 7 дахь дээд хэмжээний уулзалтыг Ираны Ерөнхийлөч Ибрахим Райси даргалж, ОХУ, Туркийн Төрийн тэргүүн нар оролцох юм. Энэ форматын уулзалт өнөөдөр болох юм. 

Астанагийн формат нь Сирийн иргэний дайны байдлыг хэлэлцдэг улс төрийн механизм. Орос, Иран хоёр сөрөг хүчинтэйгээ байлдаж байгаа Сирийн одоогийн дэглэмийг дэмждэг бол Турк улс Сирийн босогчид, сөрөг хүчнийг дэмждэг.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайи Эрдоган Сирийн хойд бүс нутагт Курдын зэвсэгт дайчдын эсрэг шинээр довтолгоо эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэний дараахан Астанагийн формат хуралдаж байна.

Ираны Ерөнхийлөгч Сирийн газар нутаг дээр Турк улс цэрэг дайны ажиллагаа явуулсан нөхцөлд энэ нь бүс нутгийг бүхэлд нь тогтворгүй болгоно гэдгийг анхааруулсан. ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард Украинд дайн эхлүүлснээс хойш Эрдоган Путин нар анх удаа нүүр тулж уулзах гэж байна.

Энэ дээд хэмжээний уулзалтын цаг хугацаа санамсаргүй давхцаж байгаа хэрэг биш. Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай адил Турк улс Сирид тусгай ажиллагаа явуулахыг хүсэж байна гэж Оросын шинжээч "Франс Пресс"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Нөгөө талаар Владимир Путины Иранд хийж байгаа энэ айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений Израил, Саудын Араб улсад хийсэн айлчлалын дараа болж байгаа нь онцлог байна.

Иймээс Владимир Путины Тегеранд хийх айлчлалын хүрээнд Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутагт явуулж байгаа бодлого хэлэлцээний гол сэдвийн нэг байх болов уу гэсэн таамаг байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран, БНТУ болон ОХУ-ын Төрийн тэргүүн нар Тегеранд Сирийн дайныг хэлэлцэнэ   
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй