Шууд Chart

Европын холбоо ОХУ-ын хүнс, бордооны экспортод хориг тавихгүй

2022-07-20 14:39:47

Уржигдар Брюссельд Европын холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо. Энэ уулзалтаар

Европын холбоо Оросын Украинд хийж байгаа дайныг зогсоох зорилгоор Москвагийн эсрэг эрчим хүч, батлан хамгаалах, банк санхүү зэрэг олон салбарыг хамарсан зургаан удаагийн багц хориг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоо 7 дахь багц хоригийг зарлахаар Европын холбооны эрх баригчид хэлэлцэж байгаа юм. Энэ шинэ хоригт Оросоос гадаад зах зээлд нийлүүлэх хүнсний бараа бүтээгдэхүүн болон бордоо худалдаалах, тэдгээрийн төлбөр тооцоо хийх санхүүгийн харилцаанд ямар нэгэн саад, хориг тавихгүй гэж Европын холбоо мэдэгдэж байна. Европын холбооны хувьд олон улсын түвшинд үүссэн хүнсний хямрал Украины улаан буудайн экспортыг гацааснаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Иймээс Европын холбоо Украины улаан буудайн экспортыг далайгаар хийх тухай Истанбулын яриа хэлэлцээгээр Орос, Украин, Турк улс тохиролцоонд хүрнэ гэдэгт найдвар тавьж байна.

Европын холбооны энэ удаагийн уулзалтаар Украинд 507 сая америк долларын зэвсгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Харин Орос руу чиглэсэн өндөр технологи нийлүүлэлт, Оросын алтны экспортод хориг тавих эсэхээ Европын 27 орны эрх баригчид энэ 7 хоногийн сүүлээр шийдвэрлэх юм байна.  Оросын хувьд хүнсний хямралд Украины дайн бус Өрнөдөөс Орос, Беларуст тавьж байгаа хориг арга хэмжээ нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өмнө олон улсад үүссэн хүнсний хямрал бол цар тахлаас гадна Өрнөдийн орнуудын буруу тооцооллоос үүдэлтэй байсан. Өрнөдийн зүгээс тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ хүнсний нийлүүлэлт тасалдахад хүргэсэн гол хүчин зүйлсийн нэг болсон юм гэж Оросын Гадаад хэргийн сайд Лавров саяхан мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо ОХУ-ын хүнс, бордооны экспортод хориг тавихгүй  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй