Шууд Chart

Жозеф Байден: БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярина гэж найдаж байна

2022-07-21 14:25:53

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден лхагва гарагт Вашингтоны ойролцоох цэргийн агаарын баазад сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ирэх 10 хоногийн дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хоёр орны тэргүүн цахимаар, эсвэл утсаар ярилцах магадлалтай байна. Жозеф Байдены засаг захиргаа АНУ-д инфляцыг бууруулахад туслах зорилгоор Хятадаас импортолж буй барааны татварыг хэсэгчлэн бууруулахаар хэлэлцэж байна.

Сэтгүүлчид Ши Жиньпинтэй тарифын талаар хэлэлцэх эсэхийг асуухад Жозеф Байден тодорхой хариулт өгөөгүй байна.

Хоёр орны удирдагч өмнө нь гуравдугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад санал солилцож байсан юм. Хэрэв энэ удаа уулзалт болбол тэд мөн Тайвань, Украины асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын эхээр Индонезэд Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-тэй уулзсан.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден: БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярина гэж найдаж байна   
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй