Шууд Chart

БНХАУ-ын зарим бүс нутагт хэт халж байна

2022-07-24 13:01:57

Энэ зун, Зүүн Ази, Баруун Европ болон Хойд Америк Африкийн орнуудаар цаг агаар хэт халж, олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна. Одоо хугацаанд, Хятадын зүүн болон өмнөд бүс нутгуудад ойрын 10 хоногтоо цаг агаар хэт халах төлөвтэй байгаа аж.

Тус улсын цаг уурын байгууллагын мэдээлж байгаагаар, агаарын хэм нэмэх 40 хэм давах төлөвтэй байна, хэт халалтын улмаас, ой хээрийн түймэр дэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Хятадын үндэсний цаг уурын төвийн мэдээлж байгаагаар, тус улсад халууны оргил үе нь энэ сарын 5-17-ны өдрүүдэд тохиодог боловч Хятадын зүүн өмнөд нутгийн Жэжян мужид 7 дугаар сард агаарын хэм нэмэх 20-той байдаг хэдий ч, ихэнх хотод 40 хэм давж халах төлөвтэй байна.

Мөн Шанхай хотод анх 1873 онд, агаарын хэм 40,9 хэмд хүрч байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бол, хамгийн сүүлд 2017 онд тус хотод хэт халж байжээ. Гадаа хэт халж байгаагаас, орон сууц, барилга, үйлдвэрүүдийн агааржуулалтын хэрэглээ нэмэгдэж, энэ зун эрчим хүчний хэрэглээ шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгааг, Хятадын онцгой байдлын яам анхааруулж байна.

Хэт халж байгаа бүс нутгуудад улаан түвшин буюу аюулын хамгийн өндөр түвшний анхааруулга зарлажээ. Энэ нь, эрүүл мэндийн шалтгаантай эмзэг бүлгийн хүмүүсээс гадна эрүүл саруул хүнд ч, эрсдэлтэй гэж үздэг юм. Иймээс иргэдээ гэрээсээ гарахгүй байх, кофейн болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллага нь зөвлөжээ. Өнгөрсөн 6 дугаар сараас энэ сарын 20ний байдлаар л гэхэд, аж үйлдвэр худалдааны томоохон төв болох Шар мөрөн Хөх мөрний сав газарт агаарын хэм хэвийн хэмжээнээс 10-аас доошгүй хэмээр давж халж байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, энэ онд дэлхийн хэмжээнд цаг агаар хэт халж, олон хоногоор энэ үзэгдэл үргэлжилж байна. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш, дэлхийн цаг агаар аль хэдийн цельсийн 1,1 хэм дулаарчээ. Энэ жил Европ тивд хэт хуурайшилттай, халуун байснаас гал түймрийн улирал эрт эхэлжээ. Европын зарим улсад ган гачиг нүүрлэж байгаа бол зарим улсад нь хэт халалт болж байна. Европын эрх баригчид цаг агаарын энэ халалтыг цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын зарим бүс нутагт хэт халж байна   
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй