Шууд Chart

Пуужингийн цохилт нь үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна

2022-07-24 13:14:27

Украин, Орос улс дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Украины боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн. Гэвч хэлэлцээр эргэлзээтэй болж, Одесса боомтыг бямба гарагт Оросын хос пуужингаар харвасан гэж Украины арми мэдэгдлээ.

Уг гэрээг НҮБ болон Туркийн тусламжтайгаар боловсруулсан. Энэ нь гурван боомтоос үр тарианы тээвэрлэлтийг чөлөөлөх зорилготой байсан ч сүүлийн пуужингийн довтолгоо хэлэлцээрийг алдагдуулж болзошгүйд хүрээд байгаа юм.

Мөн Украины Гадаад хэргийн яам пуужингийн цохилтыг хатуу зэмлэн буруутгаж, Орос амласан амлалтаа зөрчсөн гэж мэдэгдлээ. Хэрэв Орос хэлэлцээрийг биелүүлэхгүй бол дэлхийн хүнсний хямралыг бүрэн хариуцна Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.


Пуужингийн цохилт нь үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй