Шууд Chart

ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна

2022-07-24 13:21:02

Олон улсын валютын сангийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин бууруулна гэж мэдэгдлээ. ОУВС хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард төлөвийг бууруулсан ба шинэ төлөв ирэх долоо хоногт гарна гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ дурджээ.

Тодруулбал, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева NHK телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид сөрөг эрсдэлүүдийг тодорхойлсон бөгөөд харамсалтай нь эдгээр сөрөг эрсдэлүүд бодитой болсон. Инфляц асар их өсөлттэй байгаагаас санхүүгийн нөхцөл байдал улам чангарч байгааг бид харж байна." гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Ковид-19 цар тахлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөг дурджээ. Харин Япон улсад үнэ харьцангуй тогтвортой байгааг онцолсон байна.

Кристалина Георгиева, "Японд инфляц маш бага хэвээр байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Японы Төвбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх нь зүйтэй" гэж ОУВС-гийн тэргүүн мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй