Шууд Chart

Украины үр тарианы экcпорт дахин сэргэх нь эргэлзээтэй байна

2022-07-25 12:27:43

ОХУ Украины өмнөд хэсгийн боомт руу дайрсны дараа Украинаас үр тарианы экспортыг сэргээх хэлэлцээр эргэлзээтэй болоод байна. Оросууд 2 дугаар сард Украин руу довтолж эхэлснээс хойш таван сар болж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснэрээр тус улсын арми зүүн нутгийн Луганск мужийг бүхэлд нь хяналтдаа авсан бөгөөд хөрш зэргэлдээх Донецк мужийг хяналтдаа байлгахын тулд эрчимтэй довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа аж.

Мөн бямба гарагт ОХУ өмнөд хэсгийн Одесса боомт руу пуужингаар довтолж, дэд бүтцэд хохирол учруулсан гэж Украины тал мэдэгдсэн. Энэ нь хоёр тал НҮБ болон Туркийн зуучлалын дагуу үр тарианы экспортыг сэргээх гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэг өдрийн дараа болсон явдал юм.

Энэ үеэр АНУ-аас нийлүүлсэн хөлөг онгоц эсэргүүцэгч Харпун пуужингууд хадгалагдаж байсан агуулах сүйдсэн гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины үр тарианы экcпорт дахин сэргэх нь эргэлзээтэй байна   
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй