Шууд Chart

ЯПОН: Хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ

2022-07-25 12:51:33

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр, 6-р сарын 10-нд тус улс хилээ нээснээс хойш нэг сарын хугацаанд ердөө 1500 орчим гадаадын жуулчин зорин ирсэн гэж мэдэгдлээ. Япон улс цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд гадаад аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоосны дараа  өнгөрсөн сард 98 улсын жуулчдад хилээ дахин нээсэн.

Японы цагаачлалын албаны агентлагийн мэдээлснээр 7 дугаар сарын 10 хүртэлх нэг сарын хугацаанд нийт 484 мянга орчим хүн тус улсад нэвтэрсэн байна. 

Тэдний 60 хувь нь Япон улсын иргэд бөгөөд хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь ажил хэргийн шугамаар ирсэн бизнес эрхлэгчид болон тус улсад сурдаг оюутнууд байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЯПОН: Хил нээгдсэнээс хойш нэг сарын дотор 1500 жуулчин иржээ   
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй