Шууд Chart

Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим цагаач иржээ

2022-07-25 12:55:42

Сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим бичиг баримтгүй цагаач Италид ирсэн гэж эрх баригчид мэдэгдлээ.

Тодруулбал, Ази, Африк, Ойрхи Дорнодын хэд хэдэн улсаас ирсэн 1200 орчим цагаач Сицилийн боомтуудад газарджээ. Албаныхны мэдээлснээр Италийн Калабриа эргийн ойролцоох загас агнуурын завинаас 674 хүнийг аварч, таван хүний цогцсыг гаргажээ.

Мөн бямба гарагт 15 завинаас аврагдсан өөр 522 хүнийг Лампедуза руу авчирсан байна.  Лампедуза бол Европт хүрэхийг хүсч байгаа хүмүүсийн очих гол боомтуудын нэг юм.

Аврагдсан хүмүүсийн дунд Афганистан, Пакистан, Судан, Этиоп, Сомалиас ирсэн цагаачид байжээ. Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сүүлийн долоо хоногт цагаачид зорин ирэх нь ихсэж байгаа тул арлын цагаачлалын төв ачаалал ихтэй байна.

Тус төв нь 350 гаруй хүний багтаамжтай бөгөөд одоогоор 1184 хүн тус газарт хоргодож байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим цагаач иржээ   
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй