Шууд Chart

Зарим нутгаар түр зуурын бороо орно

2014-06-25 06:42:53

2014 оны 6 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор  25-30 хэм, бусад нутгаар  19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар 22-27 хэм, бусад нутгаар  26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

2014 оны 6 дугаар сарын 26-наас 2014 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 26-нд баруун зүгийн нутгаар, 27-нд баруун болон төвийн нутгаар, 28,29-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Зарим нутгаар түр зуурын бороо орно  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй