
Япон, АНУ баасан гарагт Вашингтонд гадаад харилцаа, эдийн засгийн тэргүүнүүдийг оролцуулсан "хоёр дээр нэмэх хоёр" энэ оны анхны уулзалтаа хийхээр төлөвлөж байна. Уулзалтад Японы талаас гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд нар оролцоно. Тэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Худалдааны сайд Жина Раймондо нартай уулзах юм.
Шинэ "хоёр дээр нэмэх хоёр" уулзалт нь Орос Украин руу довтолж, Хятад дэлхийн зах зээлд улам бүр ноёрхож байгаа энэ цаг үед болж байна. Японы Эдийн засгийн сайд Хагиуда Койчи энэ удаагийн уулзалтаар “Нийлүүлэлтийн сүлжээ, шинээр гарч ирж байгаа чухал технологи зэрэг эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар илэн далангүй санал бодлоо солилцож, үр дүнг дараагийн арга хэмжээнүүдтэй холбоно гэж найдаж байгаагаа” илэрхийлжээ.
Мөн уулзалтаар бизнесийн үйл ажиллагаанаас албадан хөдөлмөрлөх зэрэг хүний эрхийн зөрчлийг арилгах тогтолцоог бий болгох зэрэг бусад сэдвүүд хөндөгдөх төлөвтэй байна.
"Хоёр дээр нэмэх хоёр” уулзалт болно | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.