Шууд Chart

ОХУ 2024 онд олон улсын сансрын станцаас гарна

2022-07-28 10:49:30

ОХУ 2024 онд Олон улсын сансрын станцаас гарахаар төлөвлөж байгаагаа тус улсын Роскосмос компанийн шинэ удирдлага мэдэгджээ. ОХУ сансрын тойрог замд өөрийн гэсэн шинэ станцыг байгуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж Роскосмосын ерөнхий захирал тайлбар өгсөн байна. Гэхдээ Орос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2024 оныг хүртэл сансрын станц дахь хамтын ажиллагаагаагаа үргэлжлүүлэх юм байна.

Тодруулбал, 2024 он гэхэд Москва Оросын тойрог замын сансрын станц хөгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. энэ сард томилогдсон роскосмосын шинэ захирал Борисов улс орны эдийн засгийн хөгжилд шаардлагатай харилцаа холбоо, навигаци, мэдээлэл дамжуулалтын үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах нь чухлыг ерөнхийлөгч Путинтэй уулзах үедээ онцолжээ. Орос нь сансарт өөрийн станц байгуулах шийдвэрийг 2021 онд гаргаж, 2022оны 5 дугаар сард Роскосмос станцын анхны суурь модулийг хийхээр Оросын сансрын пуужингийн корпорацтай гэрээ байгуулжээ.

Роскосмос Америкийн талын шаардлагаар олон улсын сансрын станцад ажиллах хугацаагаа 2030 он хүртэл сунгах эсэх дээр эргэлзэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж байжээ. Тухайлбал, олон улсын сансрын станцад урсгал засвар хийхгүй бол тус станцад ажиллах нь багийнхны хувьд аюултай болно, нөгөө талаар засварын ажилд асар их хөрөнгө мөнгө шаардагдана гэж Роскосмосын өмнөх захирал мэдэгдэж байсан. Орос энэ төслөөс гарснаар ОУСС тойрог замаас хяналтгүйгээр гарч болзошгүй, учир нь уг станцын нэг бүрэлдэхүүн хэсгийг Оросын Прогресс ачааны хөлгийн хөдөлгүүрээр удирддаг гэдгийг ч өмнөх захирал нь сануулж байжээ.

Мөн роскосмосын өмнөх удирдлага Оросын сансар судлалын салбар болон өөрт нь тавьсан Өрнөдийн хоригийг цуцласан нөхцөлд гэрээг сунгах боломжтой гэж мэдэгджээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 14-нд Роскосмос болон НАСА нислэгийн суудал солилцох тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Оросууд Крью Драгон сансрын хөлгөөр ОУСС руу гурван удаа нислэг хийнэ. Анхны нислэг нь энэ намар байхаар төлөвлөсөн байна. Харин НАСА-гийн тойрог замын станц хариуцсан захирал Оросын талаас энэ тухай албан ёсны мэдээлэл одоогоор хүлээж аваагүй гэдгээ мэдэгджээ. Орос, Америк хоёр  уг станцыг 1998онд барьж эхэлсэн, тэр цагаас хойш хоёр орны сансрын нисэгчид Япон, Канад, Европын сансрын нисэгчидтэй хамтран ажиллаж байна.

ОУСС-ыг таталцлын хүчгүй орчин шинжлэх ухааны судалгаа хийх, ирээдүйд сансарт илгээх тоног төхөөрөмжийг туршихад ашигладаг. Сансрын тойрог зам байрлаг уг станцад олон улсаас ихэвчлэн сансрын нисэгч 7 нэг баг болон хэдэн сарын турш тус станцад ажилладаг. ОУСС нь хөлбөмбөгийн талбайн дайтай урт цогцолбороос бүрдэг, хоёр үндсэн хэсгийн нэгийг нь Орос, нөгөөг нь Америк болон бусад улсууд удирддаг юм байна. Иймээс Орос уг станцыг орхихоор станцыг цаашид яаж аюулгүй ажиллуулах эсэх нь бүрхэг болж байна.

Өрнөдийн хэвлэлүүдэд Москвагийн энэ шийдвэр Америк, Европын холбооны хоригийг цуцлуулах зорилготой шахалт гэж үзэж байна. Москав Вашингтон хоёр хүйтэн дайны ид үед ч сансар судлалд хамтран ажиллаж, 1975 онд Аполло, Союз хөлгүүд анхны удаа Олон улсын Сансрын хамтарсан нислэг үйлдэж, Америк Зөвлөлтийн харилцаа сайжрахад тус дөхөм болж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ 2024 онд олон улсын сансрын станцаас гарна   
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй