
Тунисийн иргэд ерөнхийлөгч Кайс Саидын эрх мэдлийг нэмэгдүүлэх шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явууллаа. Санал асуулгын үр дүнд, Тунисийн иргэд ерөнхийлөгч хавьгүй илүү эрх мэдэл олгох шинэ үндсэн хуулийг батлахыг дэмжжээ.
Тодруулбал, даваа гарагт бүх нийтийн санал асуулгад оруулсан Үндсэн хуульд ерөнхийлөгч ерөнхий сайдыг парламентын зөвшөөрөлгүйгээр томилж болно гэж заасан юм. Мөн улс төрийн эрх мэдлийг одоогийнх шиг УИХ биш зөвхөн ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэж заасан байна. Мягмар гарагт зарласан урьдчилсан дүнгээр 94.6 хувийн саналаар шинэ дүрмийг дэмжсэн байна.
Харин сонгогчдын ирц дөнгөж 30.5 хувьтай байжээ. Сөрөг хүчний намууд болон үйлдвэрчний эвлэлүүд санал хураалтыг бойкотлохыг уриалж байсан. Сонгогчдын ирц бага байгаа нь бүртгэлтэй сонгогчид санал асуулга явуулахыг эсэргүүцэж байгааг харуулж байна гэж тэд үзэж байгаа юм.
Тэд санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мөн мэдэгджээ. Үүнээс гадна Хойд Африкийн тус улсад улс төрийн үймээн дэгдэж болзошгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.
Тунисчууд ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олгох шинэ үндсэн хуулийг дэмжжээ | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.