Шууд Chart

Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа иргэдээ суллах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

2022-07-28 13:35:17

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа АНУ-ын иргэдийг эх оронд нь авчрах асуудлаар Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийнэ гэж мэдэгдлээ. Хэлэлцээ хийх тов одоогоор тодорхойгүй байна.

Тодруулбал, Энтони Блинкен лхагва гарагт Төрийн департаментад болсон хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн байна. Суллах хүмүүсийн жагсаалтын тэргүүн эгнээнд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн од Бритни Грайнер, АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Уилан нар багтаж байгаа аж.

Олимпын хошой медальт, сагсан бөмбөгийн од Грайнер 2 дугаар сараас хойш ОХУ-д хоригдож байгаа бөгөөд хар тамхины хэргээр шүүгдэж байгаа аж. Харин Мичиган мужийн корпорацын аюулгүй байдлын захирал Уилан 2018 онд тагнуул хийсэн хэргээр саатуулагдсанаасаа хойш ОХУ-д хоригдож байгаа юм.

Блинкен мөн Украйнаас үр тарианы экспортыг сэргээхтэй холбоотой асуудлаар Лавровтой ярилцана гэж мэдэгдлээ. Гэвч Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс иш татан, Вашингтон тус улсад энэ асуудлаар албан ёсоор хандаагүй гэж мэдэгдсэн байна.

Хэрэв Блинкен, Лавров нар хэлэлцээ хийвэл энэ нь 2 дугаар сард Орос Украин руу цэргээ оруулж эхэлснээс хойших анхны хэлэлцээ болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энтони Блинкен ОХУ-д хоригдож байгаа иргэдээ суллах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй