Шууд Chart

Иргэн, хуулийн этгээдээс 41 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2022-07-28 14:52:20

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 41 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, хүний нөөц томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 191 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж бүхий үнэлгээ, санал боловсруулах” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.


Иргэн, хуулийн этгээдээс 41 өргөдөл, гомдлыг хүлээн авав  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй