
АНУ галт зэвсгийн тухай хуулиа чангатгаж, хагас автомат төрлийн зэвсгийн хоригийг сэргээх тухай хуулийн төслийг олонхын саналаар баталлаа.
18 дугаар зуунд, Америкийн үндсэн хуульд 2 дахь удаагаа нэмэлт өөрчлөлт орох үед, тус улсын иргэд галт зэвсэг ашиглах, эзэмших эрхтэй болж байжээ. BBC агентлагаас гаргасан судалгаанаас харахад, АНУ-ын 100 иргэн тутамд 120 галт зэвсэг ногдож байна.
Энэ нь дэлхийн хэмжээнд авч үзвэл, хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогддогоос гадна, гал зэвсэг эзэмших эрх нь хэт нээлттэй, шалгуур нөхцөл нь хөнгөвтөр байдал нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нэг нөхцөл болж байна. Зөвхөн 2020 оны байдлаар л гэхэд, АНУ-д галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн улмаас 45 мянган хүн амиа алджээ.
Энэ нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Нөгөө талаас нь авч үзвэл, галт зэвсгийн хэрэглээ, хууль нь өөрөө улс төрийн шинж чанартай гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Бүгд найрамдах намынхан галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг олон удаа унагааж байсан түүхтэй. Учир, Бүгд найрамдахчууд хуулийг чангатгахаас илүүтэйгээр, иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаараал хандуулах шаардлагатай гэж үздэгтэй холбоотой гэнэ.
Өнгөрсөн сард олон хүний амь насанд хүрсэн хэд хэдэн зэвсэгт халдлагын дараа тус улсын ард иргэд хуулиа чангатгахыг хууль тогтоогчдоос шаардаж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ оны 6 дугаар сард, Америкийн конгресс хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх тухай багц хуулийг баталсан юм.
Үндсэндээ, АНУ-д хамгийн сүүлд 1994 онд галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Тухайлбал, сая төлөөлөгчдийн танхимын сэргээсэн хуулийг анх 1994 онд баталсан боловч, 10 жилийн дараа цуцалсныг, одоо эргээд сэргээж байгаа нь энэ юм.
АНУ галт зэвсгийн тухай хуулиа чангатгав | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.