
Япон улсын засгийн газар, үнийн өсөлт, инфляцын дарамтын эсрэг хариу арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудыг цалингийн хэмжээгээ үнийн өсөлттэй уялдуулан нэмэхийг уриалсан байна. Ингэснээр, Япон улсын эдийн засаг буурах, зогсонги байдалд орохоос сэргийлэх боломжтой гэж Токио үзжээ.
Дэлхийд эдийн засгаараа 3-т эрэмбэлэгддэг Япон улсад, хэрэглээний суурь инфляц сүүлийн 3сар дараалан төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс давсан хэвээр байна. Өнгөрсөн 6 дугаар сард, тус улсын инфляц 2,2 хувьтай гарсан ч, үнийн өсөлт түр зуурынх байх төлөвтэй байгааг, Японы төв банкны шинжээчид харж таамаглаж байна.
Иймд, Японы засгийн газар, 2 хувийн үнийн өсөлттэй уялдуулж, цалингийн нэмэгдэл бүхий шинэ системд шилжих шаардлагагүй үзэж байгаа аж. Япон дахь үнийн өсөлт нь, газрын тос, шатахуун зэрэг импортын бараа бүтээгдэхүүнээс шалтгаалсан учраас, үүнийг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй холбох нь нэн чухал юм, энэ нь дефляц үүсэхээс сэргийлэх гол хөшүүрэг болно гэж эдийн засагчид үзжээ.
Токиогийн уриалгыг, томоохон компаниуд тухайлбал Тоёота, Хитачи Тошиба зэрэг компаниуд хүлээн авч, үндсэн цалингаа нэмэхээр төлөвлөжээ. 2000 оноос хойш, Япон улсын үндсэн цалингийн хэмжээ дунджаар, 0,39 хувиар өсжээ. Японы үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдээлж байгаагаар, тус улсын хүнд үйлдвэр, автомашин электрон бараа үйлдвэрлэгчид, ажилчдынхаа үндсэн цалинг дунджаар 2000 иен буюу 17 орчим америк доллароор нэмэх санал гаргасан нь, 2015 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Ниппон Стийл болон Нек зэрэг компаниуд, цалингаа дунджаар 3 хувь, Хитачи компани 2,6 хувиар нэмсэн нь, Японы аж ахуйн нэгжүүд байгууллагын дунд, хамгийн өндөрт тооцогдож байна.
Макро эдийн засгийн үүднээс авч үзвэл, Япон улсын инфляцын дарамт Европ, Америкийн орнуудтай харьцуулахад харьцангуй тогтвортой, сул байна. Тухайлбал, АНУ-д л, инфляц 9,1 хувьд хүрч, сүүлийн 40 гаруй жилийн түүхэн дээд үзүүлэлт хүрээд байгаа. Уг нь Америкийн холбооны нөөцийн сангийн бодлогын хувьд, инфляцыг зорилтот 2хувийн түвшинд хадгалах бодлоготой юм.
Японы компаниуд үнийн өсөлттэй уядлуулж цалингаа нэмж байна | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.