Шууд Chart

ОХУ, Саудын Араб нефтийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар тохиролцлоо

2022-07-31 13:42:25

ОХУ, Саудын Араб дэлхийн нефтийн зах зээлд тогтвортой байдлыг хадгалах үүрэг хүлээсэн хэвээр байхаар тохиролцсон гэж Оросын засгийн газраас мэдэгдлээ.

Тодруулбал, ОХУ-ын шадар сайд Александр Новак баасан гарагт Саудын Арабт айлчилж тус улсын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бен Салман Аль Саудтай хэлэлцээ хийлээ. Энэ айлчлал 8 дугаар сарын 3-нд болох ОПЕК ба газрын тос олборлогч томоохон орнуудын уулзалтын өмнө болж байна.

Москва мэдэгдэлдээ, "Орос, Саудын Араб нь ОПЕК-ийн зорилгод тууштай хандаж, зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг сэргээх тохиролцоонд хүрсэн" гэж онцолсон байна.

Саудын Араб тэргүүтэй ОПЕК болон Оросыг багтаасан ОПЕК плас групп нь үйлдвэрлэлийн зохицуулалтаар дэлхийн түүхий нефтийн зах зээлд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Саудын Арабд айлчилж, Ойрх Дорнод дахь газрын тос олборлогч томоохон орнуудад хийн үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан.

АНУ болон барууны бусад орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ Оросын газрын тосны үйлдвэрлэлд нөлөөлж байгаа юм. Александр Новак Саудын Арабд айлчилж байгаа нь олон улсын эрчим хүчний зах зээлд эзлэх байр сууриа хадгалах Москвагийн хүчин чармайлтын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Саудын Араб нефтийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар тохиролцлоо   
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй