Шууд Chart

Зөгий уствал ертөнц мөхөх үү...

2022-08-01 09:58:05

Хэрвээ зөгий хорогдож бүрэн мөхвөл дөрвөн жилийн дараа хүмүүс үрэгдэнэ. Алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм зөнтэй таамаг дэвшүүлжээ. Магадгүй тэрбээр үүнийг хошигнож хэлсэн байж болох ч үнэний ортой нь амьдрал дээр батлагдаж эхэлсэн гэдэг. Учир нь зөгий манай гарагтай салах ёс гүйцэтгэж байгаа нь эдүгээ өндрөө авч буй хүнсний хямралыг даамжруулах магадлалтай юм.

Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавжнууд тоосжуулдаг аж. Шавжийн тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш.

Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй улмаар бидний оршин байх эсэхэд ч нөлөөлөх ажээ. Тоос хүртээгч шавжгүйгээр самар, алим, амтлаг гуа, жүрж, сонгино, броккли, хурган гуа, перец, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод ургахгүй.

Эдгээр ургамал жимс ямар амтлаг билээ дээ. Үүнээс бид шаардлагатай калорийнхоо 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантын дийлэнх хэсгийг авдаг болохоор халаглахгүй байхын аргагүй.
















Зөгий уствал ертөнц мөхөх үү...  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй