Шууд Chart

Чихэвч их хэрэглэснээр сонсгол мууддаг

2022-08-01 10:05:50

Чихэвч гэдэг нь хэрэглэгчийн толгой эсвэл чих орчимд зүүх, өмсөх зориулалт бүхий хос жижиг сонсох төхөөрөмжийг хэлнэ. Энэ төхөөрөмж нь хэрэглэгчийн чихэнд цахилгаан долгионыг акустик хувиргагчаар хувирган дуу чимээ болгон дамжуулагч юм.

Чихэвчийн тусламжтайгаар нэг хэрэглэгч дангаараа тухайн дуу чимээг сонсох боломжтой болдог. Бид чихэвчээр нэг удаад 15 минутаас хэтрэлгүй 90 дицбилээс бага давтамжтай дуу авиаг сонсох нь зохистой.

Сүүлийн үеийн судалгаагаар өсвөр үеийнхний 46 хувьд нь сонсгол муудах шинж тэмдэг илэрч, 88 хувь нь сонсгол муутгах эрсдэлтэй үйлдэл хийдэг гэсэн бол  тэдний 81 хувь нь чихэвчээр хэтэрхий чанга хөгжим сонсдог гэсэн дүн гарсан байна.

Өдөр бүр олон төрлийн эх үүсвэрт холбож эсвэл бүр дэвшилтэт технологийн утасгүй чихэвчийг ч ихээр сонгох болсон өнөө цагт энэ төхөөрөмжөөр сонсох хугацаагаа багасгаж, сонголтоо зөв хийх нь чухал юм.

Бид эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Тэгвэл цаг ямагт чихэвчтэй яваа залуус орчноос бүрэн тусгаарлагдаж аливаа гэнэтийн эрсдэлд өртөх магадлал их байдаг.

Шинээр баригдаж буй барилга байгууламжийн аюулгүй байдал хангалтгүй байгаа энэ цагт чихэвч зүүж алхлах залуусын дээрээс хэзээ юм унахыг хэлж ч мэдэхгүй, тэд үүнийг сонсож ч бас чадахгүй.

Иймд уншигч та зам хөндлөн гарахдаа, гудамж талбайгаар зорчихдоо, гэр бүлийнхэнтэйгээ амрахдаа ч аль болох чихэвчийг бага зүүгээрэй.


Чихэвч их хэрэглэснээр сонсгол мууддаг  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй