Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна

2022-08-02 14:15:42

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал даваа гарагт ажлаа эхэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлыг нээж хэлсэн үгэндээ, дэлхийн энх тайван, аюулгүй байдал нэн чухал сорилтын үед ирээд байгааг онцолж, улс орнуудыг буулт хийж, цөмийн зэвсгээс ангид байх тухайд нэгдмэл байр суурьтай байхад уриалсан байна.

Мөн тэрбээр 1945 оны АНУ-ын атомын бөмбөгдөлтийн ойн дээр энэ сарын 6-ны өдөр Хирошима хотод айлчлахаа мэдэгдлээ. Түүний энэ айлчлал бага хурлын ач холбогдлыг тодотгох зорилготой гэж мэдэгдэлдээ онцолжээ. Гутерриш тус хотод болох энх тайвны дурсгалын ёслолд оролцох аж.

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд өнөөдрийн байдлаар 191 улс нэгддэг. Энэ гэрээгээр, цөмийн зэвсэгтэй 5 гүрэн АНУ, Орос, Их Британи, Франц, Хятадыг цөмийн зэвсгийг хорогдуулах, бусад улсыг энэ төрлийн зэвсэг хөгжүүлж, ашиглахыг хориглодог. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал 8 дугаар сарын 26 хүртэл дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна   
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй