Шууд Chart

Кентакки мужид үерт нэрвэгдэж амиа алдагсдын тоо 30-д хүрчээ

2022-08-02 14:40:05

Үер усны гамшигт нэрвэгдсэн АНУ-ын Кентакки мужийн зүүн бүс нутагт байдал нэн хүнд хэвээр байна. Хойд талаараа Охайо гол, зүүн талаараа Аппалачийн нуруугаар хүрээлэгдсэн энэ нутагт үерийн улмаас 30-аад хүн энджээ.

Кентакки мужийн амбан захирагч Энди Бешиар "хэдэн зуун хүн" сураггүй хэвээр байгаа гэж мэдэгдлээ. Үерийн улмаас 12 мянга гаруй өрх цахилгаангүй болж, байшин, аж ахуйн нэгжүүд усанд автсан байна. Зам, гүүр болон бусад дэд бүтцэд учирсан эвдрэлийг засахад их хэмжээний мөнгө шаардлагатай болж байна.

Энэ нь тус бүс нутагт сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй, их хэмжээний хохирол дагуулсан үер болж байгааг амбан захирагч Бешиар мэдэгдэлдээ онцоллоо. Үерийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн дунд зургаан хүүхэд, тэр дундаа нэг айлын нэгээс найман насны дөрвөн хүүхэд байсан тухай BBC эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Эрдэмтэд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ мэт байгаль цаг агаарын эрс тэс үзэгдлүүд тохиолдож байгаагийн нэг нь Кентаккийн үер гэж анхааруулж байна.

Ерөнхийлөгч Жозеф Байден үерийг "үлэмж хэмжээний байгалийн гамшиг" хэмээн зарлаж, орон нутгийн аврагчдад Холбооны засгийн газраас дэмжлэг тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ. Мөн Цагаан ордон уур амьсгалын хямралаас сэргийлэх хөтөлбөрүүдэд 1 тэрбум доллар зарцуулах аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кентакки мужид үерт нэрвэгдэж амиа алдагсдын тоо 30-д хүрчээ   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй