Шууд Chart

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очлоо

2022-08-02 23:28:36

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон дагалдан яваа албаны төлөөлөгчдийн хамтаар Тайваньд хүрэлцэн очлоо.

Тэдний суусан онгоц мягмар гарагийн 22.44 цагт Тайбэйд газардсан байна. Н.Пелоси ийнхүү, сүүлийн 25 жилд анх удаа тус аралд хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Түүний энэ айлчлал Хятад, АНУ-ын хоорондын зөрчилдөөнийг улам даамжруулна гэж "Ассошиэйтэд пресс" мэдээллээ.

Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг бөгөөд шаардлагатай тохиолдолд хүчээр нэгтгэнэ гэж мэдэгддэг Хятад улс гадаад улс орнуудын төр засгийн албаныхны Тайвань дахь айлчлалыг тусгаар бүрэн эрхт байдлыг нь үл хүндэтгэж буй хэрэг гэж үздэг. Нэнси Пелоси Тайваньд айлчилбал “шийдвэртэй хатуу арга хэмжээ авах болно” гэж Хятад улс өмнө нь анхааруулж байсан юм.

Ерөнхийлөгч Байдений засаг захиргаа Пелосийг айлчлалаа цуцлахыг ил шулуун уриалаагүй боловч түүний айлчлал Тайваний талаарх АНУ-ын бодлогод ямарваа өөрчлөлт орсны дохио биш болохыг Бээжинд нотлон мэдэгдэж байсан юм гэж “Ассошиэйтэд пресс”-ийн мэдээнд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очлоо  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй