Шууд Chart

Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 11 гомдол, мэдээллийг шалгав

2022-08-03 14:24:46

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 7 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шалгарч санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжийн 20 төслийн материалыг одоогоор татан авч, дүн шинжилгээ хийж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав. Ингэснээр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий хороодын хэсгийн ахлагч нар, Багануур дүүргийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.


Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 11 гомдол, мэдээллийг шалгав  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй