Шууд Chart

Японд хэт халалт үргэлжилж байна

2022-08-04 11:31:21

Японы ихэнх бүс нутагт аагим халуун болж, Канто Кошин, Токай мужид агаарын хэм 38 хэмээс дээш хүрээд байгаа аж. Цаг уурын албаныхан ирэх өдрүүдэд дахиад ч хэт халах төлөвтэй байгаа тул иргэдийг наршихаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, тус улсын баруун, зүүн хэсэг болон бусад бүсүүдэд хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Сайтама мужийн Кошигая, Яманаши мужийн Кофу хотуудад өдөртөө 39,5 хэм, Токио, Хатояма зэрэг бусад хотод 39 хэм хүрч халж байна. Япон даяарх ажиглалтын 224 цэгт агаарын хэм өдөртөө 35 хэмээс давж халснаар тэмдэглэгджээ.

Үүний зэрэгцээ Нигата мужид  ширүүн аадар бороо орох сэрэмжлүүлэг цаг уурын албанаас өгч, болзошгүй хөрсний нуралт гулсалт бусад аюул гамшгаас сэргийлэхийг иргэдэд сануулсныг NHK мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд хэт халалт үргэлжилж байна   
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй