Шууд Chart

Украинаас хөдөлсөн анхны үр тарианы хөлөг онгоц Ливан руу чиглэлээ

2022-08-04 11:36:14

Украины эрдэнэ шиш ачсан хөлөг онгоц даваа гарагт өмнөд хэсгийн Одесса хотын боомтоос хөдөлсөн. Тус хөлөг онгоц Туркт зохих хяналт шалгалтаар орсны дараа Ливан руу хөдөлсөн байна.

Тодруулбал, Ливан руу явахаас өмнө лхагва гарагт Туркийн Истанбул хотын ойролцоо гурван цагийн турш ачааг шалгасан байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хөлөг онгоц энэ долоо хоногийн сүүлчээр Ливанд хүрэх төлөвтэй байгаа аж. Ливаны Эдийн засаг, худалдааны яамны өндөр албаны төлөөлөгч, "Украины үр тарианы экспорт сэргэсэн тухай мэдээ Ливаны ард түмэнд итгэл найдвар төрүүлж, тайтгарууллаа" гэж мэдэгдсэн байна.

Энэ зуур, үр тарианы хэлэлцээрт зуучлагч Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт Сочи хотод айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдсэнээр, хоёр удирдагч Украинаас үр тариа экспортлох цаашдын төлөвийн талаар санал солилцох юм байна. Украины өмнөд хэсэгт бусад үр тариа тээвэрлэсэн 16 ачааны хөлөг хүлээгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинаас хөдөлсөн анхны үр тарианы хөлөг онгоц Ливан руу чиглэлээ   
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй