
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий нэгдүгээр шатны хагас шигшээ эхний тоглолт Баян-Өлгий болон Сэлэнгэ аймгийн багийн хооронд болов.
Тус тоглолтод Баян-Өлгий аймгийн шигшээ багийн Д.Нуршарив, Б.Мустафа гоол оруулж Сэлэнгэ аймгаас Э.Дашдаваа цор ганц гоол оруулснаар 4:1 харьцаатай Баян-Өлгий аймаг ялалт байгууллаа.
Ийн Баян-Өлгий аймгийн шигшээ баг 2023 оны МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий дээд шатанд өрсөлдөхөөр боллоо. Мөн нэгдүгээр шатны хагас шигшээ хоёр дахь тоглолт Төв болон Өмнөговь аймгийн багийн хооронд боллоо.
Төв аймгаас Б.Мөнсүлд, Н.Дашням Өмнөговь аймгаас мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгч Б.Сүхбаатар гоол оруулж үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцэж торгуулийн цохилтоор ялагч тодорч 5:4 харьцаатай Төв аймгийн шигшээ баг ялалт байгуулснаар 2023 оны 21 аймгийн АШТ-д дээд шатанд тоглохоор боллоо.
Баян-Өлгий болон Төв аймгийн хөлбөмбөгийн баг дээд шатанд тоглоно | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.