Шууд Chart

“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ

2026-08-04 12:37:57

Энэ оны долоодугаар сарын 31-ний өдөр “Үхэр, тугал зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож, худалдаж авахаар 10,000,000 (арван сая) төгрөгөөр залилуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал, Залилагч этгээд хуурамч фэйсбүүк хаягаас иргэд рүү бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлж, "Орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй" гэх зэргээр залилан мэхэлж байжээ.

Иймд иргэн та худалдан авалт хийхдээ урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, бараа, эд зүйлсээ аваагүй тохиолдолд гүйлгээ хийхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ   
Үзсэн: 51 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй