Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2026 онд ҮБХИС болон гадаадын орнуудын цэргийн их дээд сургууль, цэргийн академийг дүүргэж, ЗХЖШ-ын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад томилогдсон боловсон хүчнээ хүлээн авах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээний эхэнд ЗХЖШ-ын даргын тушаалаар Хуурай замын цэрэг хэмээх айлын эгнээнд нэгдэж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллахаар томилолт өвөртөлсөн тэдгээр залуу боловсон хүчинд Хуурай замын цэргийн командлалын байр, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, усан оргилуур, ногоон байгууламжийг танилцуулж, амтат зоогоор үйлчилж, төгсгөлд нь хошууч генерал Ч.Цогтжаргал тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.
Хошууч генерал Ч.Цогтжаргал цэргийн албанаас гадна хувь хүний хөгжил, харилцаа хандлага, ёс зүй, сахилга бат, зан төлөвшилд онцгой анхаарахыг захиж, залуу бүрэлдэхүүнийг томоор сэтгэж, томоор мөрөөдөхийг захив.
| Хуурай замын цэргийнхэн шинэ төгсөгчдөө угтан авчээ | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.