Шууд Chart

Шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

2022-08-05 12:05:12

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

- Цахимаар хүлээн авах хаяг: www.license.edu.mn

- Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150.000 төгрөгийг нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;

- Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой.



Шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй