Шууд Chart

БНАСАУ цөмийн хөтөлбөрийг нь шүүмжилснийг эрс няцаав

2022-08-05 12:16:14

АНУ-ын Нью-Йорк хотод цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал үргэлжилж байна. Хуралд үг хэлсэн илтгэгчид цөмийн хөтөлбөрийг нь шүүмжилсний хариуд Умард Солонгос эрс няцаасан хариу өгчээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бага хуралд хэлсэн үгэндээ Умард Солонгос хууль бус цөмийн хөтөлбөрөө өргөжүүлж, бүс нутгийн эсрэг өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байгааг шүүмжилжээ. Өрнөдийн бусад улс болон Японы төлөөлөгч Умард Солонгосыг энэ бага хуралд оролцохгүй байгааг шүүмжилсэн байна.

Үүнтэй холбогдуулж БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газраас лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ, тус улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарсныг дурдаад, аливаа улсын өөрийгөө хамгаалах эрхэнд халдах ёсгүй гэж мэдэгджээ.

Умард Солонгос мөн АНУ-ыг "цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх талаараа гаргууд" хэмээн буруутгаж, тус улс Австралийн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ. Олон улсад Пхеньяныг бага оврын илүү хөнгөн цөмийн зэвсэг бүтээхэд чиглэсэн туршилт хийж магадгүй гэж болгоомжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ цөмийн хөтөлбөрийг нь шүүмжилснийг эрс няцаав   
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй