Шууд Chart

БНСУ-ын хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

2022-08-05 12:49:24

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын зүгээс БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид болон Монгол наадам цогцолборын төлөөлөлтэй цаашид хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгууллаа. БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид энэ удаад Монгол дахь JCI Конгресс салбар байгууллагын урилгаар эгч дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд айлчилсан юм.

Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, JCI Конгресс салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч М.Отгонбаатар, БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Чой Ки Хонг болон холбогдох албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо. 

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид нь Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж байсан туршлагатай талаар дурдаж цаашид ч үр дүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцоллоо. 

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын Гадаад харилцаа, олон нийт, сургалт судалгаа хариуцсан Ахлах мэргэжилтэн О.Мишээл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийн талаар зочид төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм. Мөн Монгол наадам цогцолборын төлөөлөл хийгдсэн ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд, БНСУ улсын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид болон хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид ч мэдлэг туршлагаа хуваалцаж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


БНСУ-ын хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй