Шууд Chart

Өмнөговийн музейг хоёр сар гаруйн хугацаанд 30000 гаруй иргэн, аялагч үзжээ

2022-08-05 13:46:23

Өмнөговь аймгийн музей өнгөрсөн тавдугаар сард Олон улсын музейн өдрөөр үүдээ нээсэн. Өмнөговь аймгийн Даланзадгадад нээгдсэн тус музей орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” /Gobi Oyu Development Support Fund/-гийн дэмжлэг санхүүжилтээр дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатайгаар иргэд олон нийтэд үзмэрээ дэлгэсэн билээ.

Музейн үзмэрүүдээс дурдахад Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газраас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсийг тус музейд байрлуулсан юм.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өмнөговийн музейг хоёр сар гаруйн хугацаанд 30000 гаруй иргэн, аялагч үзжээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй