
Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубийн тамирчин, олон улсын мастер, шатарчин Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй Их мастер цолны 3 дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлснээр эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа.
Ийн Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер боллоо.
Ташрамд дуулгахад,
Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Монголын шатрын түүхэн дэх тивийн тэмцээнээс авсан цорын ганц медаль юм.Т.Мөнхзул шатрын эмэгтэй Их мастер цолны болзол хангалаа | ||
Үзсэн: 1614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.