Шууд Chart

Аравдугаар өрөгт эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэй баг тэнцлээ

2022-08-09 10:27:48

Аравдугаар өргийн тоглолтод эмэгтэй баг Болгарын шигшээтэй тоглож 2:2 харьцаагаар тэнцсэн бөгөөд уг тоглолтыг олон улсын мастер Б.Баярмаа өнжжээ. Ийн Монголын эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна.

Харин Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаатай хожсон бөгөөд энэ тоглолтыг их мастер Д.Батсүрэн өнжжээ. Ийн эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдлээ.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын сүүлийн буюу арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:30 цагт эхэлнэ. Сүүлийн өрөгт эмэгтэй баг Францын шигшээтэй, эрэгтэй шатарчид Киргизстаны шигшээ багтай тоглоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Аравдугаар өрөгт эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэй баг тэнцлээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй