Шууд Chart

“Аравт-2022”-д оролцохоор Зимбабве улсын цэргийн алба хаагчид Монголд ирлээ

2022-08-09 13:53:52

Тус улсын баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд угтан авч, уралдааны бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хүргэсэн байна. Тэрбээр  “Манай сайхан оронд тавтай морил. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж “Аравт” уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд 2019 онд анхлан зохион байгуулахад ажиглагчаар оролцож байсан Бүгд найрамдах Зимбабве улс энэ удаа оролцогчийн статустайгаар баг тамирчидтайгаа манай сайхан оронд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” гэв.

“Аравт” уралдаан энэ сарын 13-18-ны өдрүүдэд албан ёсоор явагдана. Үүний өмнө бэлтгэл ажлыг бүрэн хангаж, явагдах газар орон, маршруттай танилцах, мориндоо дасах сургалтуудыг тасралтгүй явуулах талаар мэдээлэл өглөө.

Ташрамд дурдахад, Монгол Улс 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд найрамдах Зимбабве улстай дипломат найрамдалт харилцаа тогтоож байсан түүхтэй билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт-2022”-д оролцохоор Зимбабве улсын цэргийн алба хаагчид Монголд ирлээ  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй