Шууд Chart

“Азийн хүүхдүүд” спортын наадмаас нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ

2022-08-09 16:08:06

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод боллоо. Энэ наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө. Монгол Улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцжээ. Тухайлбал, тус наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүндэт зочноор оролцож, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Ж.Баасансүрэн, их эмч Э.Жамбалнямбуу нар ажиллажээ. Ийн Монголын тамирчид жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VIII наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын наадмаас

Кураш бөх

Б.Батхүү 60 кг - алтан медаль

У.Өсөх-Ирээдүй 50 кг- мөнгөн медаль

М.Нандин-Эрдэнэ 57 кг - хүрэл медаль

Жүдо бөх

Ш.Чилүгэн 46 кг - мөнгөн медаль

Л.Амар-Энх 70 кг - хүрэл медаль

Ч.Төгөлдөр 50 кг - хүрэл медаль

Самбо

О.Нандин-Эрдэнэ 47 кг - хүрэл медаль

Б.Чинхүслэн 49 кг - хүрэл медаль

Масрестлинг

Г.Эрдэнэхатан 60 кг - хүрэл медаль

О.Жавхлан 70 кг - хүрэл медаль

С.Заяа 80 кг - хүрэл медаль хүртэв.

Мөн усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Н.Хишигбаяр спортын дэд мастерын болзол хангажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Азийн хүүхдүүд” спортын наадмаас нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй