Шууд Chart

Тайвань өнөө өглөө арлынхаа өмнөдөд цэргийн сургуулилалт хийжээ

2022-08-09 16:35:44

Тайвань өнөө өглөө эрт арлынхаа өмнө талын Пингтун хошуунд их бууны буудлагын сургуулилалт явуулжээ. Тайвань арлын эргэн тойронд байлдааны буудлагын сургуулилалт хийсэн Хятадын үйлдлийн хариуд бэлэн байдлаа шалгах зорилгоор ийм сургуулилалтыг явуулснаа Тайванийн албаныхан мэдэгдсэн тухай “Ассошиэйтэд пресс” мэдээлсэн байна.

Хятад улс Тайванийн эргэн тойронд явуулж байгаа цэргийн сургуулилалтаа үргэлжлүүлэхээ даваа гарагт мэдэгдсэн. Ийм сургуулилалтын улмаас дэлхийн худалдаанд шийдвэрлэх ач холбогдолтой тухайн бүс дэх усан болон агаарын тээврийн хэвийн ажиллагаа алдагдаж, бүс нутгийн хямрал дэгдэх вий гэсэн ноцтой болгоомжлол үүсээд байгааг дээрх мэдээнд мөн дурдсан байна.

Бээжингийн дээрх мэдэгдлийн улмаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосийн Тайвань дахь айлчлалтай холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт дэгдсэн хямрал цаашид хэрхэх нь бүрхэг хэвээр байна.

Хятадын арми, усан завь эсэргүүцэх болон тэнгисийн десантын цэрэг хамтарсан тактик боловсруулахад чиглэсэн цэргийн сургуулилалтаа Тайванийн эргэн тойронд үргэлжлүүлэх талаар Хятадын ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн командлал даваа гарагт мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайвань өнөө өглөө арлынхаа өмнөдөд цэргийн сургуулилалт хийжээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй