Шууд Chart

Японд олон бүс нутгаар хэт халахыг анхааруулжээ

2022-08-11 13:16:21

Японы Цаг уурын хүрээлэн болон Байгаль орчны яамнаас өнөөдөр тус улсын ихэнх газраар хэт халах төлөвтэй байгаа тул иргэдэд анхааруулж сэрэмжлүүлэг зарлажээ.

Тодруулбал, Киото, Тояама, Маэбаши, Кумагаяа хотуудад цельсийн 37 хэмд хүрч халах төлөвтэй байгаа бол Токио хотын төв хэсгээр болон Нагояд 35 хэм хүрч халах төлөвтэй байна. Иймд иргэдийг өдрийн цагаар аль болох гэртээ байж, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна.

Мөн оршин суугчдыг шаардлагатай тохиолдолд агааржуулагч хэрэглэж, өрөө тасалгаагаа чийгшүүлж, гадаа гарах үедээ, коронавирусний халдвар авах эрсдэл багатай газруудад амны хаалтаа авахыг зөвлөжээ.

Үүний сацуу Японд коронавирусний 250 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Лхагва гарагийн байдлаар, 250,403 шинэ тохиолдол бүртгэгдэж, Японы 47 мужийн 20-д халдварын өмнө байгаагүй дээд үзүүлэлтэд хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд олон бүс нутгаар хэт халахыг анхааруулжээ   
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй