Шууд Chart

Дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутууд

2022-08-13 07:39:57

Калифорнийн Петалума хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн хамгийн муухай нохой шалгаруулах тэмцээн гэж байдаг. Гэхдээ тус тэмцээн нь таны бодож байсан шиг муухай нохдыг шоолох биш харин тэднийг зоригжуулж, ийм ноход бас аз жаргалтай, өхөөрдөм байж болдог гэдгийг олон нийтэд харуулах зорилготой аж.

Оролцогчдын ихэнх нь нохой хамгаалах байрнаас үрчилж авсан ноход байдаг. Энэхүү арга хэмжээг ихэвчлэн 6 дугаар сард зохион байгуулагдаж, 3000 орчим нохой сонирхогч оролцдог аж. Тэмцээн нь 1970-аад оноос хойш зохиогдож ирсэн бөгөөд ялагч нь цом, 1000 долларын шагналын эзэн болдог байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутай нохдын гэрэл зургуудаас хүргэе.


Дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутууд  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй