Шууд Chart

Украины гадаад өрийг хоёр жилээр хойшлуулав

2022-08-14 10:10:26

Украины гадаадын зээлдүүлэгчид 20 тэрбум ам.долларын үнэ бүхий олон улсын бондын төлбөрийг хоёр жилийн хугацаанд царцаах тухай Киевийн хүсэлтийг дэмжсэн байна.

Украины гадаад өрийн 75 хувийг эзэмшигчид Киевийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж баасан гарагт нийтэлсэн баримт бичигт дурджээ. Үүний дүнд Украин улс бараг 6 тэрбум доллар хэмнэх боломжтой болж байна. Энэ мөнгө бидэнд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэн, армийн хүчин чадлаа дээшлүүлэх боломж олгоно” гэж украины ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдлээ.

2022 онд Украины эдийн засаг бараг 45 хувийн уналтад орох төлөвтэй байгаагаас АНУ, Их Британи, Япон зэрэг хандивлагч орнууд мөн зээлийн өрийн барагдуулалтыг хойшлуулахыг дэмжсэн бол, Парисын группт багтдаг орнуудын засгийн газрууд 2023 оны эцэс хүртэл төлбөр нэхэмжлэхийг хойшлуулахаар зөвшөөрсөн аж.

Сар тутам 5 тэрбум америк долларын төсвийн алдагдалтай тулгарч байгаа Украины эдийн засаг, гадаад санхүүжилт, өрнөдийн холбоотнууд болон ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын зээлдүүлэгчдээс ихээхэн хамааралтай болж байна.

Тус улсын сангийн яамны мэдээгээр, одоогийн байдлаар тус улс 12,7 тэрбум долларын зээл, тусламж дэмжлэг гаднаас аваад байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ Украины засгийн газарт 4,5 тэрбум долларын нэмэлт санхүүжилт олгохоо энэ 7 хоногт мэдэгджээ. Украинд хандивлагчдын уулзалт энэ долоо хоногийн сүүлээр Дани улсын нийслэл Копенхагенд болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины гадаад өрийг хоёр жилээр хойшлуулав  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй