Шууд Chart

БНЧУ-д Оросын нефтийн нийлүүлэлт сэргэжээ

2022-08-14 10:16:56

“Дружба” хоолойгоор Чех рүү нийлдэг Оросын нефтийн урсгал баасан гарагийн оройноос сэргэсэн байна. Долоо хоног гарны турш гацаанд байсан нефтийн транзит тээврийн төлбөр хийгдсэнээр нийлүүлэлт ийн сэргэсэн талаар Чехийн нефть дамжуулах шугамыг хариуцагч МЕРО компаниас мэдээлжээ.

Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас Украины нефтийн компани транзит тээврийн төлбөрөө хийж чадахгүйд хүрсэн учир Оросын “Транснефть” компани Чех, Унгар, Словак улсууд руу нефть дамжуулахаа энэ сарын 4-нөөс зогсоогоод байсан юм. Гэвч Европын банк Оросын нефтийг Украины нутгаар дамжин өнгөрүүлсний төлбөрийн гуйвуулгад тавьсан хоригоо цуцалснаар баасан гарагийн 20 цагаас нийлүүлэлт сэргэсэн гэж Чехийн компанийн мэдэгдэлд дурджээ.

Чехийн аж үйлдвэр, худалдааны сайд Юзеф Сикела “Дружба” хоолойгоор хийгдсэн нефтийн транзит тээврийн төлбөрийг гацаанаас гаргах аргыг бид олж чадсанаар нийлүүлэлт сэргээж чадлаа” гэж өмнө нь Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Мөн долоо гарны туршид нийлүүлэлт саатсан нь Чехийн нефть боловсруулах үйлдвэр, түлшний зах зээлийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй” гэж тэр дурдсан байна. Чех улсын нефтийн нийт хэрэглээнийхээ тал хувийг Оросоос хүлээж авдаг байна.

Үүний өмнө лхагва гарагт Унгар болон Словакийн холбогдох компаниуд мөн транзит төлбөрийн гуйвуулгыг бие даан гүйцэтгэх арга олсноор нийлүүлэлтээ сэргээж чаджээ.

Төв Европын орнууд энэчлэн Оросын нефтиэс хэсэгчлэн хамааралтай байдаг бол, байгалийн хийн тал дээр энэ хамаарал бүр ч илүү байдаг. Тиймээс ч эдгээр улс ойрын үед хэрэгжиж эхлэх Оросын нефтийн импортоос татгалзах Европын Холбооны хоригт хэсэгтээ нэгдэхгүй үлдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЧУ-д Оросын нефтийн нийлүүлэлт сэргэжээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй